Тестийн хуудас ажиллаж эхэллээ

Энэ 10 сарын 06-ны өлзий дэмбэрэлтэй, сайн өдрийн амгаланг айлтгая!

Эрхэм хүндэт багш, оюутан, сурагч, эцэг эхчүүд та бүхэндээ зориулж Интеграл төвийн хамт олноос барьж буй нэгэн бэлэг болох тестийн хуудас-аа танилцуулж байгаадаа баяртай байна.

Та манай тестийн хуудсаар байнга зочилсноор өөрийнхөө мэдлэгийн төвшин бусадтай харьцуулах боломжтой болох бөгөөд, таны бодсон бодлогын хариултыг, хугацааны хамт байнга бүртгэх тул тухайн сэдвээр ямар ахиц олж байгаа болон цаашид ямар чиглэлийг илүү үзэх зэрэгт зөвлөгөө авах боломжтой, хамгийн гол нь та өөрийхөө ЭЕШ-д авах үнэлгээг урьдчилан таамаглах боломжтой болох тул цаашдын суралцах мэргэжил, сургуулиа эртнээс сонгох боломжтой болох юм.

Манай сайтын зүгээс 7 хоног, сар, улирал бүр тестийн шалгалт авах бөгөөд тухай бүр нь тестийн гүйцэтгэлийг гаргах ба сар, улиралын эцэст таны (800 онооны системээр гаргасан) оноог онлайнаар болон и-мэйлээр мэдэгдэж байна.

Долоо хоног бүрийн тестийг голдуу төгсөх ангийн хичээлийн програмын дагуу авч байх бол, сар болон улиралын тестүүд нь ЭЕШ-ийн жишиг тестүүд байна. Ялангуяа улиралын тестүүдийг урьд жил ЭЕШ-ийн сэдэв бэлтгэж байсан болон цаашид бэлтгэх магадлалтай МУИС-ийн эрдэмтэн багш нараар бэлтгүүлэх тул та бүхнийг ЭЕШ-аа амжилттай өгөхөд тань чухал хувь нэмэр болох байхаа.

Тестийн төлбөр харьцангуй хямд буюу сарын 1500 төгрөг бөгөөд үүнийг хэрхэн төлөх талаар дэлгэрэнгүй заавар удахгүй өгөх болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Интеграл Онлайн веб хуудасны хамт олно.

Хариулт vлдээх